Бүх талаараа хамгийн тохиромжтой ТОП 5 нөүтбүүк
Эдгээр нь хэрэглэгчдийн хүсэл сонирхолд хамгийн их нийцсэн, юу ч хийсэн гологдохгүй, бүх зүйлд хамгийн тохиромжтой ТОП 5 зөөврийн компьютерууд юм. Хурдтай, өнгө үзэмж сайтай, баттерэйны амьдрах хугацаа гэх мэт бүх зүйлээрээ шилэгдэн гарч ирсэн байна.


Notebook
Эхлэл
Тэргүүн саыт
Мэдээ
Төрөл
Холбоосууд
Мэдээ
Нөүтбүүк авахдаа юуг анхаарах вэ? 2007-12-29
Нөүтбүүк нь хэрэглэгч гэртээ юм уу ажил дээрээ, гадаа гудамжинд эсвэл онгоц, галт тэргэнд, хаана ч явсан бэлэн гарын дор байдгаараа суурин, хөдөлгөөнгүй байрлалд ажилладаг, овортой дэсктоп компьютерээс ялгагдана. Ийм болохоор ганган, брэнд нөүтбүүк хэрэглэх нь олны дунд явдаг хэрэглэгчийн хувьд нэр төрийн хэргээс гадна өөрийгөө илэрхийлэх "нэрийн хуудас" болно. Тэгэхлээр дэгжин хийцтэй нөүтбүүк (1 санал) ихэвчлэн брэндийн бараа (5 санал) байдаг гэдгийг давхар харгалзаж үзвээс хэрэглэгчид маань нэр хүндтэй үйлдвэрлэгчдийн дэгжин хийцтэй нөүтбүүк сонирхдог болж таарч байгаад гайхах зүйлгүй юм. Удаах байранд 5 хүний саналаар хүчтэй график процессортой нөүтбүүк сонирхогчид орж байгаа нь гэрт, гадаа ялгалгүй тоглож байх хүсэлтэй гэймэрийн сонголт болов уу. 15 буюу түүнээс дээш инчийн дэлгэцтэй нөүтбүүк нь өдөр бүр гадуур авч явахад "хүнд" ачаа болдог болохоор "хөнгөн жин"-ийн загвар сонирхогчид 3 саналаар 4-р байранд орж байна.
Эх сурвалж: , www.origo.mn